Нүүр хуудас Нийгэм Аймгуудад үерийн дараах халдваргүйтгэлийг хийж байна

Аймгуудад үерийн дараах халдваргүйтгэлийг хийж байна

127
0
ueriin haldwarguitgel
Аймгуудад үерийн дараах халдваргүйтгэлийг хийж байна
~Аймгуудад үерийн дараах халдваргүйтгэлийг хийж байна~

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болсон үерийн дараах гамшгийн нөхцөл байдлын улмаас аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргилын шийдвэрээр ЭМГ-ын дарга, онцгой комиссын гишүүн Ж.Одоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.

Их хэмжээний бороо орсны улмаас үерт бохирлогдсон гудамж талбай, голомтын бүс тогтоож, бохирдсон хөрснөөс хими, нян судлалын шинжилгээнд дээж авч, судалгаа хийж ажилласан байна.

Тус баг үнэлгээ хийснээр Сүхбаатар сумын хэмжээнд 268836 м2 бохирдсон нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллийн гудамж, сургууль, цэцэрлэг, албан байгууллагууд, бохир хальсан 44 айлын хашаа, орон сууц, давхар байрнуудын орц, хонгилуудад дараагийн ажлын хэсэг болох 29 хүний бүрэлдэхүүнтэй халдваргүйтгэлийн 10 баг газар дээр нь очиж ажиллажээ.

Ингэхдээ автомакс болон ДҮК машин ашиглан бохирдсон талбайг бүрэн халдваргүйжүүлсэн ба ард иргэдийн амар тайван байдлыг хангах, болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч салбар дундын хамтын ажиллагааг чухалчлан мэргэжлийн байгууллагуудтайгаа сэтгэл, зүтгэл нэгдэн хамтран ажилласан.

Гамшгийн үед “Дэлхийн зөн олон улсын байгууллага”-ын Сэлэнгэ салбар, Нандин-Эрдэнэ даргатай Сүхбаатар сумын ЗДТГ, Ю.Ариунболд даргатай Хилийн мэргэжлийн хяналтын газар, Ж.Отгонхүү даргатай Мэргэжлийн хяналтын газар, Б.Мөнхтөр даргатай ХХААГ, Мал эмнэлгийн алба, төр төсвийн байгууллагууд хамтран ажиллажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here