Нүүр хуудас Нийгэм Алба хаагчид иргэдтэй харилцахдаа, ёс зүйтэй байж, зөвлөн туслахыг үүрэгдэв!

Алба хаагчид иргэдтэй харилцахдаа, ёс зүйтэй байж, зөвлөн туслахыг үүрэгдэв!

13
0
eguul
Алба хаагчид иргэдтэй харилцахдаа, ёс зүйтэй байж, зөвлөн туслахыг үүрэгдэв!

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хүрээнд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн болон бусад албан хаагчид иргэдтэй харилцахдаа ёс зүйтэй байж, зөвлөн туслах үйлчилгээг сайтар үзүүлж ажиллах ёстой гэлээ.

Мөн сургууль цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргаж, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн юм.

~Албан хаагчид иргэдтэй харилцахдаа, ёс зүйтэй байхыг анхааруулав~

Түүнчлэн гудамж, талбайн ариутгал, халдваргүйтгэл, нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалыг цаг тухай бүрд нь хийж, ачаалалтай байршлуудад автобусны тоог нэмэгдүүлэх, автобус хоорондын зайг 5-7 минутад зохион байгуулах, хөл хорионы өдрүүдэд дүүргийн удирдлагууд болон Захирагчийн ажлын алба хог тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах ёстойг анхааруулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here