Нүүр хуудас Нийгэм “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” хүндэтгэлийн тоглолт болно

“Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” хүндэтгэлийн тоглолт болно

125
0
dramiin-teatr
"Алтан тайзны эзэд-Бид мартахгүй" хүндэтгэлийн тоглолт болно

Улсын драмын эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Энэ жил драмын театрын уран бүтээлчдээс гавьяат жүжигчин Л.Лувсан 110 жил, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн 100 жил, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун 100 жил, Ардын жүжигчин Б.Лоовой 100 жил, соёлын тэргүүний ажилтан Д.Байдий 100 жил, З.Цэвэгдорж 100 жил,

Ардын жүжигчин А.Очирбат 90 жил, соёлын тэргүүний ажилтан Ц.Нацагням 80 жил, С.Цэрэндорж 80 жил, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин П.Цэрэндагва, соёлын тэргүүний ажилтан Ё.Гантөмөр,Ч.Ранаажав, О.Итгэл, Х.Нансалмаа нарын 70 насны ой тохиож байгаа юм.

Эл тэгш ойг тохиолдуулан тус театрын уран бүтээлчид дээрх ахмадууддаа зориулан өнөөдөр 16:00 цагт “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” үзэсгэлэнгийн нээлт, 17:00 цагт “Дэлхийн жүжигчин Г.Гомбосүрэн” баримтат киноны нээлт,

маргааш 19:00 цагт “Бид мартахгүй-Алтан тайзны эзэд” хүндэтгэлийн тоглолт, энэ сарын 8-нд 13:00 цагт “Ахмад үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал, 18:00 цагт “Би эндээс явахгүй” жүжиг зэрэг урлагийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here