Нүүр хуудас Нийгэм Амиа алдсан алба хаагчдыг хүндэтгэн эргэн дурслаа

Амиа алдсан алба хаагчдыг хүндэтгэн эргэн дурслаа

121
0
bid_martahgui_odorlog
“Бид мартахгүй” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа
~Амиа алдсан алба хаагчдыг хүндэтгэн эргэн дурслаа~

Цагдаагийн байгууллага үүсгэн байгуулагдсаны түүхт 97 жилийн ойн хүрээнд Замын цагдаагийн албанаас “Бид мартахгүй” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг алба хаагчдын ажил үүрэг, үйлсийг таниулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, үйл хэргийг нь мөнхжүүлэх, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэх зорилготойгоор зохион байгуулж байгаа юм байна.

Иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, амар тайван амьдралын төлөө алба хааж яваад амь эрсэдсэн алба хаагчдын олонхи нь 18-35 насны 70 гаруй залуус байдаг аж. Тэдэнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг энэ жил 11 дэх удаа зохион байгууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here