Нүүр хуудас Нийгэм Амьдрах орчноо сайжруулж, МОД ТАРЬЦГААЯ

Амьдрах орчноо сайжруулж, МОД ТАРЬЦГААЯ

520
0
Mod tarih_undesnii odor
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”тохиож байна

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр 9 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Нийслэл хот 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан бөгөөд нийслэлийн иргэдээ “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр нийтийн эзэмшлийн талбай, өөрийн хашаандаа мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр амьдрах орчноо сайжруулж, орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, орон сууцны орчны газар ашиглалтыг сайжруулж, төлөвлөлтийн дагуу тохижилт хийх боломжийг бүрдүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хорооллын ойр орчмын нийтийн эдэлбэрийн газрыг харьяалах Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд шилжүүлэх “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүлсэн билээ.

~Амьдрах орчноо сайжруулж, МОД ТАРЬЦГААЯ~

Бүх нийтээр мод тарих өдрийг угтаж “Тарьц, суулгац-2018” үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ой судалгаа хөгжлийн төв хамтран зохион байгуулж, 40 гаруй аж ахуйн нэгж оролцон 20 гаруй зүйлийн модлог, 50 гаруй зүйл цэцэгт ургамлын худалдаа хийгдсэн. Харин тавдугаар сарын 12-ны өдөр дүүрэг бүрт “Тарьц суулгац-2018” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here