Нүүр хуудас Нийгэм АНУ-аас Монгол улсын хил гаалийн байгууллагын чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүллээ.

АНУ-аас Монгол улсын хил гаалийн байгууллагын чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүллээ.

191
0

Монгол Улс, хими, биологийн гаралтай бараа бүтээгдэхүүн, хар тамхи зэргийг илрүүлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй боллоо. АНУ-ын Төрийн департаментын дэргэдэх Экспортын хяналт болон хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын гаалийн хяналтын үйл ажиллагааг бэхжүүлэхэд зориулж хими, биологийн гаралтай бараа бүтээгдэхүүн, хар тамхи зэргийг илрүүлэх хүчин чадал бүхий энэхүү тоног төхөөрөмж, техникийг дэмжлэг болгон өгөв.

Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департаменттай хамтран НҮБ-ын 1.540 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Монгол Улсын хил, гаалийн байгууллагын чадавхийг сайжруулах, хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх зэргээр идэвхитэй хамтын ажиллааг хөгжүүлж байна.

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллер, ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг нар оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here