Нүүр хуудас Нийгэм АНХААР: Автобус явган зорчигчийг мөргөж гэмтээжээ!

АНХААР: Автобус явган зорчигчийг мөргөж гэмтээжээ!

95
0
niitiin-teewer
АНХААР: Автобус явган зорчигчийг мөргөж гэмтээжээ!

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр Боловсролын их сургуулийн автобусны буудлын орчимд нийтийн тээврийн автобусны жолооч явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэг гарсан байна.

Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн 16.00-17.00 цагийн үед явган зорчигч гарцгүй газраар гарч явахад нь мөргөж гэмтээсэн аж.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нийт зургаан хүн буюу нийслэлд хоёр хүн, орон нутагт дөрвөн хүн зам тээврийн ослын улмаас амь насаараа хохирсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here