Нүүр хуудас Нийгэм АНХААР: Баянхонгор аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

АНХААР: Баянхонгор аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

283
0
tarwagan-tahal-owchin
АНХААР: Баянхонгор аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
~Баянхонгор аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ~

Баянхонгор аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлэл Онцгой байдлын газарт нь уржигдар иржээ.

Тодруулбал, тус аймгийн иргэн 24 настай Ц өндөр халуурч, бөөлжиж, суулгасан хордлогын шинж тэмдэгтэйгээр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн аж.

Эмч нарын үзлэгээр тарваган тахлын шинж тэмдэг байж магадгүй хэмээн Халдвартын тасагт тусгаарласан байна. Мөн ойр тойрных нь хүмүүсийг ч халдвар авсан байж магадгүй хэмээн тусгаарлажээ.

Иргэн Ц нь амралт зугаалгаар Баянцагаан суманд очоод тарваганы мах идсэний дараа дээрх шинж тэмдэг биед нь илэрсэн гэнэ. Харин уг асуудалтай холбогдуулан аймгийн ЗӨСҮТ-ийнхэн шуурхай ажиллаж лобаротарийн шинжилгээ авсан байгаа бөгөөд хариу нь тарваган тахал өвчин биш болох нь тогтоогджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here