Нүүр хуудас Нийгэм АНХААР: Галзуу өвчтэй чоно хоньчин хүүг ноцжээ!

АНХААР: Галзуу өвчтэй чоно хоньчин хүүг ноцжээ!

120
0
galzuu_chono
Галзуу өвчтэй чоно хоньчин хүүг ноцжээ!
~Галзуу өвчтэй чоно хоньчин хүүг ноцжээ!~

Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт хонио хариулж явсан хүүхэд рүү галзуугийн сэжиг бүхий чоно дайрч, ноцжээ.

Говь- Алтай аймгийн 12 суманд он гарсаар галзуу өвчний 51 дэх тохиолдол бүртгэгдээд байна.

Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс 70 километрийн зайд орших Ферм багийн Тахилтын хөндлөн хэмээх газар нутаглаж байсан малчин айлын бэлчээрлэж яваа мал руу чоно дайрч, хонь хариулж явсан хүүхдийг ноцжээ.

Он гарсаар насанд хүрээгүй хүүхэд галзуу чононд ноцуулж байгаа 3 дахь тохиолдол болж байна. Ноцсон чоныг тухайн өдөр нь устган, сумын малын эмч устгасан чононоос дээж авч аймгийн мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид долоо дугаар сарын 23-ны өдөр хүргүүлэн шинжлүүлэхэд галзуу өвчин оношлогджээ.

Тухайн газар нутагт сумын засаг даргын захирамж гарч холбогдох арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.

Манай улсад галзуугийн сэжигтэй амьтны дайралтад өртөж байгаа ихэнх хувийг хөдөө орон нутагт амьдардаг малчид тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүд зонхилон эзэлж байна.

Иймд малчид, хөдөлмөрчид та бүхнийг насанд хүрээгүй хүүхэд залуусыг харгалзах хүнгүй малд явуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here