Нүүр хуудас Нийгэм АНХААР: Зүүн салааны замд явган зорчигч мөргүүлж амиа алджээ

АНХААР: Зүүн салааны замд явган зорчигч мөргүүлж амиа алджээ

144
0
zamiin-hodolgoonii-ayulgui-baidal
Зүүн салааны замд явган зорчигч мөргүүлж амиа алджээ

Халтиргаа, гулгааны үе ирж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцох явдал нэмэгдэж байна.

Тодруулбал амралтын өдрүүдэд тээврийн цагдаагийн албанд нийт 594 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 553 дуудлага мэдээллийг хүлээн авжээ.

Үүнээс нэгэн ноцтой осол гарсан байна. СХД-ийн нутаг Зүүн салааны замд T.Corolla маркийн автомашин нь хэн болох нь тодорхойгүй явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон ослыг шалгаж байгаа юм.

Иймээс иргэд та бүхэн зам тээврийн аюул ослоос өөрийгөө болон, бяцхан хүүхдүүдээ хамгаалаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here