Нүүр хуудас Нийгэм АНХААР: 52-ын даваа орчим халтиргаа ихэсч хөдөлгөөн саатжээ!

АНХААР: 52-ын даваа орчим халтиргаа ихэсч хөдөлгөөн саатжээ!

115
0
zamiin_haltirgaa
52-ын даваа орчим халтиргаа ихэсч хөдөлгөөн саатжээ!

Өнгөрсөн шөнө орсон нойтон цасны улмаас нийслэлээс орон нутгийг зорих авто замуудад халтиргаа гулгаа үүсч, хөдөлгөөн саатахад хүрч байгаа аж.

Яг одоо хойт чиглэлийн зам болох Сонгинохайрхан дүүргийн нутаг 52-ын даваанд халтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүсээд байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Тиймээс хөдөө орон нутаг руу зорчих жолооч нарыг анхаарал болгоомжтой байж, хурдаа тохируулж зорчихыг анхааруулж байна.

Халтиргаа гулгаатай нөхцөлд хурдаа тохируулалгүй явснаас болж осол аваар гаргасан тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. Тухайлбал, нийслэлийн Налайх дүүргийн V хорооны нутагт өчигдөр 05:56 цагт зам тээврийн ноцтой осол гарчээ.

Зам дээр зогсож байсан “Дэү” загварын ачааны машины араас “Грейс” маркийн бага оврын автобус мөргөснөөс болж 25-61 настай дөрвөн том хүн, 1-5 сартай хоёр нялх хүүхэд амиа алдсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here