Нүүр хуудас Нийгэм Анхны бороо Говь-Алтай аймагт оржээ

Анхны бороо Говь-Алтай аймагт оржээ

179
0

 

Энэ хаврын анхны бороо гуравдугаар сарын 19-нөөс 20-нд шилжих Говь-Алтай аймгийн Тооройд оржээ. Мөн 20-ны өдрийн 11.00 цагийн үед Баянхонгор аймгийн Хориултад бороо орсон тухай ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

 

Хэдийгээр ойрын өдрүүдэд хүйтний эрч суларсан ч 21-нээс их хэмжээний нойтон цас орох төлөвтэй байгаа аж.
21-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-23-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар их хэмжээний нойтон цас орж, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүй байгаа тул тээвэрчид, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here