Нүүр хуудас Нийгэм Арван аймагт төвийн ДУЛААНЫ СТАНЦ барих төсөлд ахиц гарлаа

Арван аймагт төвийн ДУЛААНЫ СТАНЦ барих төсөлд ахиц гарлаа

95
0
dulaani-stants-barih-ajil-2018
Арван аймагт төвийн ДУЛААНЫ СТАНЦ барих төсөлд ахиц гарлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр боллоо.

Сангийн яам, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулах “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов.

Төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймагт дулааны станц барьж, дулааны шугам сүлжээг өргөтгөх, тоног төхөөрөмжийг нь шинэчлэнэ.

148 сая гаруй ам.долларын зээл 40 жилийн хугацаатай бөгөөд 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм.

Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгохоор шийдвэрлэлээ.

Төсвийн дэмжлэг хэлбэрээр авах 60 сая ам.долларын 40 саяыг энэ онд, үлдэх 20 саяыг ирэх оны гуравдугаар улиралд авахаар гэрээнд тусгажээ. Зээл нь 30 жилийн хугацаатай, 1.5 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 10 жил чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here