Нүүр хуудас Нийгэм Ардчиллын дууч С.Цогтсайханы гэрэлт хөшөөнд цэцэр өргөлөө

Ардчиллын дууч С.Цогтсайханы гэрэлт хөшөөнд цэцэр өргөлөө

235
0
duuchin-tsogtsaikhan
Ардчиллын дууч С.Цогтсайханы гэрэлт хөшөөнд цэцэр өргөлөө

Ардчилсан намыг үүсгэн байгуулсан түүхт өдрийг тохиолдуулан, Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр /2018.12.10/ “Хонх” хамтлагийн дуучин, С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөлөө.

Цэцэг өргөх ёслолд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй тус намын гишүүд, дэмжигчид, Баянгол дүүргийн удирдлагууд мөн “Хонх” хамтлагийн дууг сонсох дуртай фэнүүд нь хүрэлцэн ирж, хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ.

Цагаан морин жилийн хэмээн нэрлэгддэг 1990 оны ардчилсан хувьсгалыг хийхэд ард түмнийг Хонхны дуугаараа сэрээж, Монголд цоо шинэ тогтолцоог тогтооход түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүний нэг нь “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсныг гэж үнэлдэг юм.

С.Цогтсайхан агсанд зориулсан хөшөөг босгосон цагаас хойш жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд Ардчилсан намын удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.

Уг хөшөөг ардчилсан хувьсгал ялсаны 25 жилийн ойн өдрийг угтан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт С.Эрдэнийн санаачлагаар анх цогцлоосон түүхтэй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here