Нүүр хуудас Нийгэм АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

75
0
Awligatai_temtseh_gazar
АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын хор аюулыг ухуулан таниулах буюу соён гэгээрүүлэх, мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр 2018 оны 7 дугаар сард хийсэн ажлын талаар:

-Залуу үед зөв шударга амьдралын үзэл санааг төлөвшүүлэх зорилготой “Залуус бид өөр ирээдүй хүсч байна” сэдэвт соён гэгээрүүлэх кампанит ажлыг зохион байгуулж, үргэлжлүүлж байна.

-2018 оны эхний хагас жилийн байдлаар Олон нийтийн төвийн 43 удаагийн сургалтаар 3463, мөн холбогдох байгууллагын хүсэлтээр 1302 төрийн албан хаагчид авлигаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж явууллаа.

-“Авлигаас урьдчилан сэргийлэх сургалт”-ын 2 дугаар улирлын үйл ажиллагаанд дүгнэлт хийхэд Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд бүрэн хамрагдсан бол Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар тус бүр 44 хувь, Мал эмнэлэг үржлийн газар 33 хувь, Архивын ерөнхий газар 25 хувийн ирцтэй хамрагдсан.

Нийт сургалтын ирц 72,3 хувьтай байна. Албан тушаалын ангиллын хувьд авч үзэхэд төрийн байгууллагуудын хэмжээнд авлигын аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий дотоод хяналт, аудит, төсөв санхүү хариуцсан ажилтнуудын ирц, идэвх, оролцоо сул байгаа дүн мэдээлэл гарсан.

-Авлигын эсрэг хуулийн дагуу эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд тандалт ажиглалт хийж байгаа ба одоогоор Эх нялхсын эрүүл мэндийн төв, Гэмтэл согогийн үндэсний төв, Нэгдүгээр төв эмнэлэг, Шастины нэрэмжит III эмнэлэг, II амаржих газарт тус тус ажиллаад байна. Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийн хамтаар ажиллалаа.

~АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ~

Тус Эрүүл мэндийн төв нь 2017-2018 онд ажил, сургуульд орох, жолооны үнэмлэх авах, гадаадад явах болон гадаадын иргэдийн урьдчилан сэргийлэх, шинээр гэр бүл болох, эрүүл мэндийн цагаан дэвтрийн урьдчилан сэргийлэх шинжилгээ, рентген флюр, эмчийн үзлэг, шүдний зураг, оюутан цэргийн үзлэгт нийт 6819 хүнийг хамруулсан бөгөөд тэдгээрээс нийт

22.1 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэн ажиллаж байгаа боловч ямар нэмэлт тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нь тодорхойгүй, бүртгэл, судалгаа байхгүй байна.

-Энэ нь аливаа төлбөртэй үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ хөрөнгө завших боломжтой нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж болохоор байна. Тухайлбал, Хаан банкны албан хаагчид тус төвөөр дамжуулан урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэсэн байх бөгөөд

Хаан банкнаас үзлэгийн 13.000.000 төгрөг шилжүүлэх ёстой байтал шилжүүлээгүй, нийт хэдэн хүн үзсэн эсэх нь тодорхойгүй, тус мөнгөний төрийн санд төвлөрүүлэх ёстой 75 хувь нь төвлөрөөгүй байв.

-Мөн Эрүүл мэндийн төв болон бусад эрүүл мэндийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа, тендер сонгон шалгаруулалттай танилцаж, илрүүлсэн зөрчлүүдийг арилгуулахаар ажиллаж байна.

-Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд тавигдсан 12 төрлийн хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, хууль бус нэмэлт төлбөр хураамж тогтоосон,

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдлүүдийг тогтоож, газар дээр нь арилгуулах арга хэмжээ авлаа.

Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар,

Налайх дүүргийн ИТХ зэрэг байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрүүд нь хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, хуулиас давсан шийдвэр гэж үзэж хүчингүй болгуулахаар санал хүргүүлэн ажиллав.

-Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгах, гаргасан зөрчлийг дахин давтан гаргуулахгүй байх чиглэлээр Өвөрхангай аймгийн Засаг дарга, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам,

Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс зэрэг байгууллагуудад хүргүүлсэн мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд ажиллалаа.

Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр төрийн байгууллагууд үр дүн муутай, аргацаасан шинж чанартай ажлууд зохион байгуулсан нөхцөл байдалтай байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here