Нүүр хуудас Нийгэм Аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр 800 гаруй сая төгрөгийн төхөөрөмж өглөө

Аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр 800 гаруй сая төгрөгийн төхөөрөмж өглөө

87
0
prokuroriin-baigullaga
Аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр 800 гаруй сая төгрөгийн төхөөрөмж өглөө

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, үр нөлөөг дээшлүүлэх” төслийн хүрээнд шүүх, хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан,

сүлжээг хөгжүүлэх, иргэний портал сайтын нууцлал, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр 803,644,140 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг Прокурорын байгууллагад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өчигдөр Улсын Ерөнхий прокурорын газарт боллоо.

Энэ үйл явдалд Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Б.Арвинбуудай, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор,

Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, дүн шинжилгээний төвийн дарга Б.Бат-Орших, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Пассон, Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төслийн менежер Б.Энх-Амгалан болон албаны бусад ажилтан оролцжээ.

Мөн дээрх арга хэмжээний үеэр прокурорын байгууллагын үйл ажиллагаанд тогтмол дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж буй Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Пассон,

Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төслийн удирдагч Л.Заяа нарыг прокурорын албаны төлөө тэмдгээр, төслийн менежер Б.Энх-амгаланг Улсын Ерөнхий прокурорын газрын жуух бичиг, дурсгалын зүйлээр шагнасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here