Нүүр хуудас Нийгэм Аюултай хог хаягдал үүсгэгч ААН, иргэдэд зөвлөмж хүргүүллээ

Аюултай хог хаягдал үүсгэгч ААН, иргэдэд зөвлөмж хүргүүллээ

684
0
ayultai-hog-haygdal
Аюултай хог хаягдал үүсгэгч ААН, иргэдэд зөвлөмж хүргүүллээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу аюултай хог хаягдал үүсгэгч аж ахуйн нэгжээс үүсч байгаа аюултай болон хяналттай хог хаягдлын хадгалалт, тээвэрлэлтийн үеийн эрсдлийг үнэлэх, эрсдлийг бууруулах арга хэмжээг төлөвлөхөд шаардлагатай мэдээлэл цуглуулан дүн шинжилгээ хийх хүрээнд Цайртминерал ХХК-ын Химийн хорт болон аюултай бодис ашиглалтын үйл ажиллагаанаас гарсан химийн бодисын сав баглаа боодлын тоо хэмжээг нарийвчлан гаргаж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, эрсдлийн үнэлгээ хийлгэсэн эсэх, аюултай хог хаягдал хадгалалтын байдалд тандалт судалгааны ажил хийсэн байна.

Тандалт судалгааны хүрээнд Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.5 дахь заалтын дагуу аюултай хог хаягдлыг Мэргэжлийн байгууллагаар устгуулах талаар хугацаатай албан шаардлага хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here