Нүүр хуудас Нийгэм Аялал жуулчлалын салбарын төлөвлөлт хүрээнд сургалт явуулж байна

Аялал жуулчлалын салбарын төлөвлөлт хүрээнд сургалт явуулж байна

318
0
aylal-juulchlal-2018
Сургалт 2018 оны 10 сарын 31,11 сарын 1-ний өдрүүдэд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр болох юм

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дэмжлэг дор “Аялал жуулчлалын төлөвлөлт” сэдэвт сургалтыг 2018 оны 10 сарын 31, 11 сарын 1-ний өдрүүдэд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр зохион байгуулж байна.

Сургалтыг Англи Улсын иргэн, олон улсын зөвлөх Стюарт Гилкрист удирдан явуулах бөгөөд сургалтаар аялал жуулчлалын үр ашгийн гинжин хэлхээ, зорих газрын менежмент, аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хотын аялал жуулчлал зэрэг сэдвээр сургалтанд оролцогчдод мэдээлэл өгнө.

Тус сургалтанд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 80 орчим байгууллага, мөн 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар зэрэг төрийн байгууллагын 30 гаруй албан хаагчид хамрагдаж байна.

Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх, 2020 гэхэд жилд ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэх зорилтыг дэвшүүлээд байгаа билээ.

Энэхүү зорилтын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх,салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд энэхүү сургалт нь дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий арга хэмжээ болж байна.

НҮБ-ын төрөлжсөн агентлаг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага нь хариуцлагатай, тогтвортой, бүх нийтэд нээлттэй аялал жуулчлалыг хөгжүүлэхийг дэмжиж ажилладаг аялал жуулчлалын салбарын хамгийн том мэргэжлийн байгууллага бөгөөд дэлхийн 158 улсын гишүүнчлэлтэй бөгөөд Монгол Улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүнээр элссэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам ДАЖБ-тай хамтран аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулахад олон улсын санхүүгийн байгууллагуудаас зээл тусламж авах, аялал жуулчлалын хүний нөөцийг чадавхжуулах, аялал жуулчлалын бодлого боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг авах зэргээр хамтран ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here