Нүүр хуудас Нийгэм Баасан гарагт Төрийн шагнал гардуулна

Баасан гарагт Төрийн шагнал гардуулна

150
0
Баасан гарагт Төрийн шагнал гардуулна
Баасан гарагт Төрийн шагнал гардуулна
Баасан гарагт Төрийн шагнал гардуулна
Арванхоёрдугаар сарын 29 буюу Баасан гарагт Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойн өдөр тохионо.
Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн шагнал гардуулж, шигшмэл 128 бөхийн барилдаантай.
Ерөнхийлөгчийн оролцох хөтөлбөр:
  • 10:00 Богд хааны музейд үг хэлнэ.
  • 11:00 2017 оны Олон улсын шилдэг Монгол судлаачид шагнал гардуулна.
  • 11:40 Төрийн ордонд Төрийн шагнал гардуулна.
  • 13:00 Чингис хааны хөшөөнд цэцэг өргөнө.
  • 14:00 Чансаа өндөр 128 бөхийн барилдаан эхэлнэ.
106 жилийн өмнө Монголчууд энэ өдөр манжийн дарлалаас гарч, тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө баталгаажуулсан юм.
1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргаж байжээ.
Энэ нь Монголчуудын сэргэн мандалтын эхийг тавьсан үйл явдал байсан тул үр хойч нь марталгүй санаж явах түүхэн өдөр билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here