Нүүр хуудас Нийгэм Багахангай дүүргийн Онцгой байдлынханд сургалт явуулжээ

Багахангай дүүргийн Онцгой байдлынханд сургалт явуулжээ

116
0

Багахангай дүүргийн Онцгой комиссын гишүүдэд өчигдөр /2016.12.20/ газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар сургалт зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын өгсөн үүргийг хэрэгжүүлэх, Багахангай дүүргийн Онцгой комиссын гишүүд болон дүүргийн Засаг даргын 2016 оны А/205 дугаар захирамжаар батлагдсан “Газар хөдлөлтийн урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газар, Одон орон геофизикийн хүрээлэнтэй хамтран ”Газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлыг хангах нь” сэдвээр сургалт дадлагыг нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд зохион байгуулав.

Сургалтаар “Газар хөдлөлтийн тухай ойлголт, Улаанбаатар хот орчимд ажиглагдаж буй газар хөдлөлтийн идэвхжилтийн өнөөгийн байдал, авч буй арга хэмжээ, бэлэн байдлыг хэрхэн хангах талаар мэдлэг олгосны зэрэгцээ сургалт арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцсан байна. Цаашид тус сургалтын төвтэй хамтран сургууль, цэцэрлэгийн хүүхэд, багачуудад энэ төрлийн гамшгаас хамгаалах сургалт дадлагыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here