Нүүр хуудас Нийгэм Бага ангийн сурагчид “үндэсний үйлдвэр”-үүдтэй танилцлаа

Бага ангийн сурагчид “үндэсний үйлдвэр”-үүдтэй танилцлаа

54
0
Suragchid
Бага ангийн сурагчид "үндэсний үйлдвэр"-үүдтэй танилцлаа

БСШУСЯ-тай хамтран нийслэлийн 52-р сургуулийн 2В, 3В, 6А ангийн 150 гаруй сурагчдыг хүнс болон хөнгөн үйлдвэрийн салбарын томоохон үйлдвэрлэгч “АПУ” ХК, “Блю Скай Кашемир” ХХК, “Хос Аз” ХХК-иудын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах аяллыг өнөөдөр зохион байгуулж байна.

Хүүхэд багачуудыг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг сонгож, хэрэглэдэг соёлыг хэвшүүлэх зорилготой энэ арга хэмжээний нээлтэд ХХААХҮЯ-ны ХөҮБХЗГ-ын дарга Б.Батхүү, Монголын Арьс ширний холбооны тэргүүн Д.Баярсайхан, Нийслэлийн 52 дугаар сургуулийн захирал Л.Цэрэнханд тэргүүтэй албаныхан оролцов.

АПУ компани нь 90 жилийн түүхтэй Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний ууган үйлдвэрийн нэг юм. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын сүлжээндээ нийт 1800 гаруй хүнийг ажлын байраар хангадаг АПУ ХК 46 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон сүүний үйлдвэртээ 100 орчим хүний найдвартай, эрүүл, аюулгүй ажлын байрыг шинээр бий болгосон юм.

Сүүний үйлдвэрийн лаборатори нь орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, шинжилгээний арга аргачлалыг нарийвчлалтай гүйцэтгэх чадвар бүхий лаборатори учир хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллаж байна.

Сүүний үйлдвэр нь Улаанбаатар хот болон Төв аймгийн нутгуудаар сүү цуглуулах 12 цэг байршуулж, 340 орчим малчид фермерүүдээр өдөрт 60-80 тонн шингэн сүүг хүлээн авч фермийн аж ахуйнуудтай байнгын хамтын ажиллагаа тогтоож ажилладаг. Малчин өрхийн үнээний шинэхэн сүү тусгай зөөвөрлөгч машинаар сүүний үйлдвэрт хүргэгдэж, АПУ ХК-ийн Сайн, Маамуу, Цэвэр сүү гэсэн 21 нэр төрлийн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгдэж байна.

Хос Аз ХХК нь Жилд 50-55 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус компани нь нийт 50 ажиллагсадтай. Чех улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан 15-с дээш жил ажилласан дадлага туршлагатай мэргэжлийн өндөр түвшний ажилчид болон технологич, загвар зохион бүтээгчдийн баг ажиллаж байна. Компани нь Чех болон Герман улсад үйлдвэрлэгдсэн машин тоног төхөөрөмжийг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг. Компанийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний 70%-ийг БХЯ, ЦЕГ, ХХЕГ, ШШГА, ОБЕГазрын офицер, албан хаагчдын гутал хөдөлмөр хамгааллын тусгай зориулалттай гутал, уул уурхайн салбарын ажилчдын гутал эзэлж байна. Түүнчлэн тухайн захиалагчынхаа хөлний онцлогт тохирсон хэв загварын өргөн сонголттойгоор захиалгын гутал үйлдвэрлэдгээрээ онцлогтой. Цэвэр арьс, шир, нэхий зэрэг материалаар хийгдсэн төрөл бүрийн гутлыг сүүлийн үеийн технологийн аргаар уллаж байна. Монгол хүний хөлний онцлогийг судалж байгаль нутаг орны цаг уурын нөхцөлд тохирсон гутлын хэвлүүр, гадуур улыг зохион бүтээж үйлдвэрлэлийн ажиллагаандаа хэрэглэдэг.

Блю Скай Кашемир ХХК нь “Дэлхийн ноолуурын аж үйлдвэрт тэргүүлэгч компани болох” зорилтыг хэрэгжүүлэхээр 2008 оны 1-р сард байгуулагдсан. Тус компани ноолуур, ноос будаж бүдүүн ээрмэл үйлдвэрлэхээс эхлээд сүлжмэл хувцас, нэхмэл эдлэлийг үйлдвэрлэх хүртэлх дамжлагыг хийдэг. Блю Скай Кашемир ХХК-ийн Нэхмэлийн үйлдвэрлэл нь “Сурагчийн дүрэмт хувцас”-ны даавуу болон монгол хонины ноосоор хийсэн даавуу үйлдвэрлэдэг. Будах, ээрэх, нэхэх, сүлжих үндсэн 4 цехтэй 120 гаруй ажилчидтай Япон, Герман, Италийн орчин үеийн технологиудыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ноос, ноолуурын үйлдвэрлэлийн салбарын томоохон үйлдвэрүүдийн нэг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here