Нүүр хуудас Нийгэм Базз Олдрин”Сансрын институци энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна“гэлээ.

Базз Олдрин”Сансрын институци энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна“гэлээ.

207
0

“Шинэ Монголын төлөө санаачилга”-ын тэргүүн Л.Болдын санаачлагаар манай оронд уригдан ирээд байгаа “Аполлон 11″ хөлгөөр саран дээр буусан Базз Олдрин   монголчуудтай уулзлаа. Өргөө кино театрт болсон энэхүү уулзалтанд “Шинэ Монголын төлөө санаачилга”-ын тэргүүн Л.Болд, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нар оролцсон юм. “Шинэ Монголын төлөө санаачилга”-ын тэргүүн Л.Болд ярихдаа “36 жилийн өмнө Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа “Союз 39” хөлгөөр сансарт ниссэн үйл явдал нь Монгол Улсын хөгжилд томоохон түлхэц болж, олон арван жил залуу үеийн үлгэр дуурайл болж ирсэн. Өнөөгийн шинэ зуунд монгол хүн, манай залуус дахин сансарт нисч, Монгол Улс сансар судлалын хамгийн орчин үеийн ололт дэвшлийг эзэмшихийн төлөө манай байгууллага тодорхой ажил санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэв. Доктор Базз Олдрин түүнд хариу болгож “Монгол Улс сансрын дараагийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх санал, санаачилга гаргаж буйг талархан хүлээн авч ноён Л.Болдтой санал солилцлоо. Манай Сансрын институци энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна“ гэлээ. Базз Олдрин бол олон жил НАСА-д сансрын нисэгч, инженерээр ажилласан агаад Флоридагийн Технологийн их сургуулийн дэргэд Сансрын институци байгуулан сансар судлал, Ангараг гарагийн судалгааны чиглэлээр ажиллаж байгаа ажээ. Түүний бодит амьдралаас сэдэвлэн Холливудын хамгийн алдартай анимейшн кинонуудын нэг болох “Тоглоомын түүх (Toy story)” киноны гол дүр, сансрын зоригт баатар Баззын дүрийг бүтээсэн гэдэг.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here