Нүүр хуудас Нийгэм Баруун аймгуудад шатахуун хамгийн ҮНЭТЭЙ байна

Баруун аймгуудад шатахуун хамгийн ҮНЭТЭЙ байна

235
0
shatahuunii-une-baruun-aiamg
Баруун аймгуудад шатахуун хамгийн ҮНЭТЭЙ байна

Шатахууны дундаж үнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргажээ. Үүнд шатахууны үнэ улсын хэмжээнд буусан гэж дүгнэв.

Уг дүнгээр иргэдийн өргөн хэрэглээний Аи 92 шатахууны үнэ Улаанбаатарт 1824 төгрөг байгаа аж. Баруун бүсэд 1960 байгаа юм байна.

Эл шатахуун Ховд аймагт хамгийн үнэтэй буюу 2005 төгрөг байна. Хангайн бүсийн дундаж үнэ 1790, төвийн бүсэд 1793, зүүн бүсэд 1840 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Тэгвэл Аи 80 шатахуун улсын дундаж үнэ 1768 төгрөг байгаа бол Аи 95 1765 төгрөг байгаа гэнэ.

Шатахууны үнэ улсын хэмжээнд баруун бүсэд хамгийн үнэтэй байгаа. Тодруулбал, Аи 80 баруун баруун бүсэд дунджаар 1902 төгрөг байна.

ДТ улсын хэмжээнд дунджаар 2353, зүүн бүсэд 2403, төвийн бүсэд 2361, хангайн бүсэд 2138, баруун бүсэд 2382 төгрөгийн үнэтэй байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here