Нүүр хуудас Нийгэм Баянгол дүүргийн 10 дугаар хороололд 812 метр авто замыг засварлажээ.

Баянгол дүүргийн 10 дугаар хороололд 812 метр авто замыг засварлажээ.

139
0

Баянгол дүүргийн иргэдээс ногоон байгууламж, хог, түц контейнер, хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын талаарх санал хүсэлтийн дагуу асуудлыг шийдэж, иргэдийнхээ сэтгэлд нийцсэн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. 2017 оны тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын туслах замын засварын ажил 4 дүгээр сарын 10-нд эхэлсэн. Тохижилтын ажлаар 812 метр авто замыг засварлаж, 144 у/м борооны ус зайлуулах шугам шинээр тавих ба 191 ширхэг автомашины зогсоол, 3890.7 м2 явган хүний зам, 5825 м2 зүлэг, 1220 у/м ургамлан хашлага, 46 ширхэг гэрэлтүүлэг, 70 ширхэг сандал, 31 ш хогийн сав, 12 ширхэг сүүдрэвч бүхий иж бүрэн тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ гүйцэтгэж байна. Тохижилтын ажил графикийн дагуу хийгдэж өнөөдөр нээлтээ хийлээ. 10 дугаар хорооллын “ЖАСТ” ШТС-аас “МТ” ШТС хүртэлх туслах зам талбай өмнө нь сул шороо ихтэй, тоос бужигнасан, автомашинуудаа эмх замбараагүй байрлуулдаг, иргэд хөлөө амраагаад суух сандалгүй байсан бол авто зогсоол, ногоон байгууламж, хогийн сав, гэрэлтүүлэг, амрах сандал зэрэг иж бүрэн тохижилтын ажил хийгдсэнд иргэд баяртай байгаа юм. Нээлтэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хотын дарга С.Батболд, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, УБЗЗАГ-ын ажилчид, бусад албаны хүмүүс, иргэд оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here