Нүүр хуудас Нийгэм БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 100 ӨВЛИЙН ӨВГӨНИЙ ПАРАД ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛОХ ГЭЖ БАЙНА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 100 ӨВЛИЙН ӨВГӨНИЙ ПАРАД ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛОХ ГЭЖ БАЙНА

264
0

Шинэ жилийн баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотой “100 өвлийн өвгөний парадыг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Параданд өвлийн өвгөн нараас гадна цасан охид, үлгэрийн баатрууд оролцож нийт Баянголчууддаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай бөгөөд өвлийн өвгөн, цасан охидын парад Баянгол дүүргийн “Ган зам” 20-р сургуулиас “Өргөө” кино театр хүртэл алхах юм.
Бүх нийтийн шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд болж буй энэхүү баярын парадад дүүргийн удирдлагууд болон 100 өвлийн өвгөн, үлгэрийн баатрууд, мөн Баянгол дүүргийн иргэд оролцоно.
Баянгол дүүргийн 100 Өвлийн өвгөний парад 2016 оны 12 сарын 28-ны өдөр 11 цагаас болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here