Нүүр хуудас Нийгэм Баянзүрхчүүд ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

Баянзүрхчүүд ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

94
0
bayan_zurh_duureg
Баянзүрхчүүд ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож явсан ахмад ажилтнууддаа жил бүр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин дүүргийн Засаг даргын Тамгын газраас өндөр насны тэтгэвэрт гарсан 100 гаруй ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Тэрээр энэ үеэр хүрэлцэн ирсэн ахмадуудад хандан ‘’Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа маш их баяртай байна.

Биднийг үргэлж тусалж дэмжин, зааж зөвлөж үргэлж хамт байдаг та нартаа баярлалаа. Та бүхнийхээ заавар, зөвлөгөөг үргэлж сонсож цаашид ч улам илүү хамтарч ажиллах болно’’ гэдгээ илэрхийлж олон улсын ахмадын баярын өдрийн мэндийг хүргэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here