Нүүр хуудас Нийгэм Баянзүрхчүүд зам тээврийн ослоос хүүхдүүдээ хамгаалах ажлыг эрчимжүүлж байна

Баянзүрхчүүд зам тээврийн ослоос хүүхдүүдээ хамгаалах ажлыг эрчимжүүлж байна

192
0
uuhed-ba-zam-teewriin-osol
Баянзүрхчүүд зам тээврийн ослоос хүүхдүүдээ хамгаалах ажлыг эрчимжүүлж байна
~Баянзүрхчүүд зам тээврийн ослоос хүүхдүүдээ хамгаалах ажлыг эрчимжүүлж байна ~

Баянзүрх дүүрэг энэ оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж хүүхэд, залуучууд руу чиглэсэн багагүй ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа.

Тухайлбал, хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат зам тээврийн осол, хэрэгт хүүхдийг өртүүлэхгүй байх, сургууль орчмын бүсийн стандартыг хэрэгжүүлэх, хүүхдийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг уриалан “Хүүхэд ба Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдэвт танилцуулгыг ажлыг дүүргийн 500 багшийг хамруулан зохион байгууллаа.

Зам тээврийн осолд хүүхдүүд ихээр өртөж байгаа нь эцэг, эх, асран хамгаалагчдын анхаарал халамж муугаас гадна сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдээлэл хомс байгаагаас үүдэж байгаа аж.

Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургуулиудад замын хөдөлгөөний дүрмийг багаас нь сурталчилж, энэ чиглэлээр зааж сургах “Сургагч багш” бэлтгэж, бага насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудал, хамгаалах бүс тохируулагчийг хэрэглэж хэвшихийг Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс уриаллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here