Нүүр хуудас Нийгэм Баянхошууны дэд төв дэх 240 хүүхдийн ортой цэцэрлэг нээгдлээ

Баянхошууны дэд төв дэх 240 хүүхдийн ортой цэцэрлэг нээгдлээ

120
0
bayan-hoshuu
Баянхошууны дэд төв дэх 240 хүүхдийн ортой цэцэрлэг нээгдлээ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэхээр нийслэлийн удирдлага

Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг эхлүүлсэн билээ.

Улаанбаатарыг олон төвт хот болгох зорилгоор дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эл хөтөлбөрийн хүрээнд хийж буй. Есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төвд барьсан 240 ортой цэцэрлэгийг өнөөдөр нээлээ.

Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны нутагт барьсан уг цэцэрлэг олон улсын стандартад нийцэхүйц хичээлийн танхим, гал тогооны өрөөтэй.

Нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ нь 6.7 ам метр. Мөн гаднаа 230 ам метр резинэн хучилттай тоглоомын талбай, 20 автомашины зогсоолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here