Нүүр хуудас Нийгэм Баян-Өлгийд хүнсний зохистой хэрэглээ, эрүүл ахуйн талаар сургалт явуулав

Баян-Өлгийд хүнсний зохистой хэрэглээ, эрүүл ахуйн талаар сургалт явуулав

220
0
mergejliin-hyanaltiin-eronhii-gazar
Баян-Өлгийд хүнсний зохистой хэрэглээ, эрүүл ахуйн талаар сургалт явуулав
~Баян-Өлгийд хүнсний зохистой хэрэглээ, эрүүл ахуйн талаар сургалт явуулав~

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион явуулж буй “Төрийн хяналт-Иргэн таны төлөө” аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар,

Эрүүл мэндийн газар, “Иргэдийн хэрэглээний боловсролын төв” ТББ-тай хамтран хоол хүнсний зохистой хэрэглээ, эрүүл амьдралын зөв дадал, эрүүл ахуй, халдвар хамгааллын сэдвээр Өлгий сумын иргэд, сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтнуудад сургалт зохион байгуулав.

Мөн хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, холбогдох албан тушаалтнуудад тухайн салбарт гарч буй нийтлэг зөрчил,

анхаарах асуудлуудын талаар болон хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, хоолны хордлого, халдвар гарахаас урьдчилан сэргийлж ажиллах талаар сургалт явуулж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мал нядлах үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг холбогдох төрийн байгуулагуудтай хамтран шалгаж, цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийлгэн цаашид аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах талаар анхааруулсан байна.

Түүнчлэн хилийн боомтоор нэвтэрч буй мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болон зорчигч, тээврийн хэрэгсэлт тавих хяналтыг чангатгаж, ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлэх, болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөв.

Аяны хүрээнд уул уурхайн компани, шатахуун түгээх станц, улс, хот хооронд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийж сургалт зохион байгуулан зөвлөгөө өгчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here