Нүүр хуудас Нийгэм Баян-Өлгий аймгийн залуу малчдыг малжуулах хөтөлбөрт хамруулна

Баян-Өлгий аймгийн залуу малчдыг малжуулах хөтөлбөрт хамруулна

184
0
maljuulah_hotolbor
"Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр" хэрэгжиж байна

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас тус аймгийн Алтай, Баяннуур, Ногооннуур, Дэлүүн, Сагсай сумдын 51 залуу малчин өрхийг “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамруулахаар шийдвэрлэжээ.

Энэ жил малжуулах хөтөлбөрт 241 сая төгрөг зарцуулах бөгөөд 150 хүртэл толгой малтай өрхөд таван сая, 150-200 толгой малтай өрхүүдэд дөрвөн сая төгрөгөөр тухайн орон нутгаас мал худалдан авч өгөх аж. Эдгээр малчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн 2017 оны 01 тоот тогтоолд зааснаар олгосон санхүүгийн дэмжлэгийг 24 сарын дотор хуваарийн дагуу 100 хувь эргүүлэн төлөх юм.

~Баян-Өлгий аймгийн залуу малчдыг малжуулах хөтөлбөрт хамруулна~

“Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” нь 2006 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд залуу малчид, цөөн малтай иргэдэд мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой байна.

2017 онд уг хөтөлбөрт Булган, Буянт, Дэлүүн, Толбо, Цагааннуур, Цэнгэл, Улаанхус сумдын 31 залуу малчин өрх хамрагдсанаас 150 сая төгрөгөөр 3477 толгой мал худалдаж авч өгч байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here