Нүүр хуудас Нийгэм Баярын өдрүүдэд 1500 гаруй цагдаагийн алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ

Баярын өдрүүдэд 1500 гаруй цагдаагийн алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ

633
0
Өвлийн улиралд мотоцикл
Өвлийн улиралд мотоцикл

Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнгөрөгч өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгтэй ажиллажээ.

Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 1500 гаруй алба хаагч, ХСИС-ын 350 гаруй сонсогчийн хамт 400 гаруй чиглэлд хөдөлгөөнт, явган болон нохойт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн байна.

2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр буюу өнөөдрийн байдлаар Нийслэлд онц ноцтой гэмт хэрэг, гудамж талбай олон нийтийн газар осгож нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here