Нүүр хуудас Нийгэм Баяр наадмын өдрүүдэд анхаарал болгоомжтой амарч зугаалахыг анхааруулж байна.

Баяр наадмын өдрүүдэд анхаарал болгоомжтой амарч зугаалахыг анхааруулж байна.

196
0

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Замын цагдаагийн алба хамтран сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг олон нийтэд хүргэж байна. Жил бүрийн баяр наадмын өдрүүдэд хүн амын дунд хоол, архины хордлого, гол усанд осолдох, осол гэмтэл, тэр дундаа зам тээврийн осол, наршилт, артерийн даралт ихсэх тохиолдлууд нэмэгддэг.  ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Ганцэцэг: Монгол Улсад нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл ордог бол хоёрт хавдар, гуравт осол гэмтлийн шалтгаан дараалдаг. Зуны улиралд артерийн даралт ихсэлт, зүрх судасны өвчлөл ихэсдэг тул эмчийн зөвлөсөн эмийг ууж өөртөө анхаарал тавих зайлшгүй шаардлагатай. Статистик мэдээллээс харахад зун, намрын улиралд өвчлөл нэмэгддэг. Тухайлбал, улсын хэмжээнд 2016 оны байдлаар бактерийн гаралтай хоолны хордлогот халдварын 430, сальмонеллёзын 181, цусан суулгын 2848 тохиолдол бүртгэгджээ. Хоол хүнсээр дамжих өвчлөл нь 4-р сараас ихсэж, 5-7 дугаар сард дээд цэгтээ хүрч, 9 дүгээр сараас буурдаг.

7 сарын 3-ны өдрийн байдлаар 12 аймгийн 29 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт нийт 42 удаагийн усанд живсэн осол гарч, 53 хүн амь насаа алдсаны 10 нь хүүхэд, 43 нь насанд хүрэгсэд байжээ. Мөн 2016 онд зам тээврийн ослоор 17197 хүн гэмтэж, 484 хүн нас баржээ. Зам тээврийн ослын улмаас гэмтэгсэд нийслэлд их байгаа болов ч нас баралтын түвшин орон нутагт өндөр байна. гэлээ. Улмаар иргэдийг баяр наадмын өдрүүдэд анхаарал болгоомжтой амарч зугаалан дээрх болзошгүй эрсдлүүдээс сэргийлж, 8-аас дээш сартай бие давхар эхчүүдийг хол замд зорчихгүй байхыг анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here