Нүүр хуудас Нийгэм БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Вашингтон” зочид буудалд гал гарчээ!

БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Вашингтон” зочид буудалд гал гарчээ!

265
0
gal-untraah-mashin
БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Вашингтон” зочид буудалд гал гарчээ!

Баянзүрх дүүргийн 6-р хороонд байрлах “Вашингтон” зочид буудалд гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны 09:27 минутад нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 15 алба хаагч, дөрвөн автомашинтайгаар шуурхай ажиллаж, 25 минутад галыг бүрэн унтраалаа.

~БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Вашингтон” зочид буудалд гал гарчээ!~

Гал түймэр тус зочид буудлын хоёр давхарт гарч, эд хогшил шатаж байжээ.

Мөн аврагчид утаажилтын бүсээс 13 иргэнийг аюулгүй газар гаргасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here