Нүүр хуудас Нийгэм БИЧЛЭГ: Төрийн цагдааг доромжилсон иргэнд хариуцлага тооцох уу!

БИЧЛЭГ: Төрийн цагдааг доромжилсон иргэнд хариуцлага тооцох уу!

87
0

Өнөөдөр нийслэл хотын төвд түмэн олны нүдэн дээр төрийн цагдаагийн өөдөөс салаавч гаргаж буй нэгэн этгээдийн бичлэг сошиал орчинд түгээд байна. Төрийн цагдааг шаардлага тавьсных нь төлөө доромжилж буй энэ этгээд хэн гээч эрхэм болох нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа юм. 1796 УБҮ улсын дугаартай уг машин нь маяактай байгаагаас харахад төрийн албан хаагч бололтой. Бичиг баримтаа шалгуулахыг шаардсан цагдаад “Чи надаас уучлалт гуйнаа. Чи хэн юм. Чи яадаг юм” хэмээн үргэлжлүүлэн харааж, доромжилж буй уг үйлдлийг ЗЦГ-ын албан хаагч бичлэг хийж ба төрийн цагдааг доромжилж буй маяактай машин хөлөглөсөн этгээд хэн бэ. Сошиал орчинд тарсан энэхүү бичлэг дор иргэд ихээр бухимдаж, үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Ингэхдээ “хүчтэй хүчгүйн ялгаа гарч байна. Энгийн иргэд бидэнд төрийн цагдаа  сүр хүчтэй, төрийн хүнд бол хэн ч юу ч биш. Энэ хүнд хэрхэн, ямар хариуцлага тооцож байгааг бидэнд мэдэх эрх ч байхгүй, энэ бол хувийн хэрэг шүү дээ хэмээнэ. Монгол Төрийн цагдаа, шударга, үнэн, хүчтэй байх ёстой” хэмээн иргэд олон нийт сэтгэгдэлээ илэрхийлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here