Нүүр хуудас Нийгэм Богд ууланд гарсан түймэр унтраагүй байна.

Богд ууланд гарсан түймэр унтраагүй байна.

134
0

Богдхан уул, Баруун ширээт уулыг тойроод таван газарт түймэр асаж байгаа учраас үүссэн нөхцөлд байдалтай холбогдуулж, Богдхан ууланд иргэд аялж зугаалахыг түр хугацаагаар хоригложээ. Түймрийг унтрааж аюулгүй болгох, мөн бороо орж, хуурайшилт зогсох хүртэл хориг үйлчлэх юм байна. Дээрх түймэр аяллын зам дагуу гарсан бөгөөд Богдхан уул руу аялж байгаа иргэд гал алдсанаас байгальд их хэмжээний хохирол учруулж байна гэдгийг албаныхан хэлж байна. Гал алдсан иргэдийг тогтоохоор цагдаагийн байгууллагынхан ажиллаж байгаа гэнэ.  Түймрийн голомтонд НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30, 65 дугаар анги, Нийслэлийн Аврах 105, Аврах тусгай анги зэрэг найман анги, салбарын нийт 190 гаруй албан хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр, мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн Зайсанд амьдардаг иргэд түймрийг унтраахад хүч нэмж, санаачилгаагаараа ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд нийслэлчүүд амралтын өдрөөрөө гэр бүл, найз нөхдөөрөө Богдхан уул руу олноороо аялах болсонтой холбоотой  татаж байсан тамхины ишээ бүрэн унтраалгүй ойд хаях, мах шарж идэх зэргээр гал асаадаг, эцэст нь гал алддагаас болж, байгаль орчинд асар их хэмжээний хохирол учруулах болсон тул хориг тавигдсаны дараа ч галын аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хангаж аялах ёстойг албаныхан анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here