Нүүр хуудас Нийгэм Боловсролын яамны шинэ сайд Ж.Батсуурь шүүмжлэл хүртэв.

Боловсролын яамны шинэ сайд Ж.Батсуурь шүүмжлэл хүртэв.

352
0

Боловсролын сайд Ж.Батсуурь ажлаа авснаасаа хойш олигтой шийдвэр сэлт гаргаагүй хэрнээ өмнөх сайд нарын хийж хэрэгжүүлж байсан ажлуудыг үгүйсгэж байгаа тухай хэвлэлүүд олонтаа дуугарч байна. American school, British school гэх мэтээр хувийн сургуулиудын нэршлийг өөрчилж тоогоор нэрлэх тухай том шийдвэр гаргахаас өөрөөр Ж.Батсуурь сайдын хийгээд байгаа юм алга. Анагаахын захирлыг солих гэсэн шийдвэр нь улс төр үнэртүүллээ гэгдэж баахан шүүмжлүүлсэн Ж.Батсуурь сайд ингэхэд бараа сураггүй байгаа нь түүний багийнхны чадамжтай холбоотой юу гэдэг асуулт гарч ирж байгаа.  УИХ-ын гишүүн А.Ундраа ч боловсролын салбарыг тааруухан байгааг хэлсэн. Тэрбээр “Засгийн газрыг илүү эрчимтэй ажиллах ёстой гэж бодож байна. Зарим яамд хойрго ажиллаж байна. Би Боловсролын яамны ажилд сэтгэл дундуур явдаг. Тэгэхээр шаардлага тавина, шахаж ажиллана гэж бодож байна.” гэсэн байна . Уг нь Ж.Батсуурь сайдын удирдаж буй яамны Төрийн нарийн бичгийн даргаар жүжигчин Амраагийн эгч Б.Баярсайхан гэж дайчин бүсгүй ажиллаж байгаа. Ийгл телевизийг христийн кино, библийн сургааль нэвтрүүлж, монголчуудыг “соён гэгээрүүлж” байх үеэс захирлаар нь ажиллаж байсан Б.Баярсайханыг Л.Гантөмөр сайдын үед нэр сүр нь тодорсон мүүнчин Б.Насанбаяртай зүйрлэсэн зүйрлэл хэвлэлүүдээр яваад эхэлжээ.  Учир нь Б.Насанбаярын хувьд мүүнчин гэх тодотгол нэг насны юм болоод байгаа шүү дээ.  Монгол Улсын Үндсэн хууль хүнийг шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй хэмээн заасан байдаг ч, Монгол Улсын ирээдүйд чухал үүрэгтэй боловсролын яамны хатагтай нартай холбоотой асуудал хүссэн хүсээгүй нийгэмд өндрөө авчихаад байгаа хэрэг л дээ. Тэрчлэн БСШУЯ мүүнчдээс салаад христчдийн замыг сонголоо хэмээн сошиалаар ч хүмүүс хэлж ярих боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here