Нүүр хуудас Нийгэм Боловсрол Ази тивийн хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ

Ази тивийн хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ

125
0
Азийн Давос
Ази тивийн хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ
Чуулга уулзалтаар Ази тивийн хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэв. Тодруулбал “Азийн Давос” гэгдэж буй, ач холбогдлоороо дэлхийн эдийн засгийн чуулгантай эн тэнцэхүйц Хятадын Хайнань мужийн Бө-Аогийн чуулга уулзалт өчигдөр эхэллээ.

Энэ нь “Дэлхийн хөгжил цэцэглэлтийн төлөө нээлттэй, шинийг санаачлагч Ази” сэдэв дор болж байгаа юм.

Тэгвэл чуулга уулзалтын нэг бүрэлдэхүүн хэсэг болох Азийн хэвлэл мэдээллийн дээд уулзалт “Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ эрин үе-дэд бүтцээ харилцан холбох, шинэ бүтээмжийн хөгжил” уриан дор БНХАУ-ын Хайнань мужийн Сань-Я хотод боллоо.

Ази тивийн хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дуу хоолойгоо энэ тивийн сайн сайхан хөгжил дэвшлийн төлөө нэгтгэх зорилготой энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтад 40 гаруй улс орны 140 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах албан тушаалтан, эрдэмтдийн төлөөлөл оролцож буй бөгөөд Монгол улсаас МҮОНР тэргүүтэй хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд оролцсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here