Нүүр хуудас Нийгэм Боловсрол Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд айлчина

Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд айлчина

147
0
baigali-teatr
Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд айлчина

Монголын үзэгчдийг аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд гурван томоохон тоглолт хүлээж байна. Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор боллоо.

Айлчлан тоглолтын хүрээнд гурван томоохон үзүүлбэр төлөвлөсөн бөгөөд “Гала-концерт”, “Баргужин төхөм.

Эртний цуурай” домогт жүжиг, түүнчлэн оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт багтжээ. Орос-Монголын найрамдлын сарыг тохиолдуулан, Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг Оросын Холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулж буй юм.

Аравдугаар сарын 22-ны 19:00 цагт Соёлын төв өргөөнөө “Гала-концерт”-оор айлчлан тоглолтын салхийг хагална.

Удаах өдөр нь буюу аравдугаар сарын 23-ны 19:00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа “Баргужин төхөм. Эртний цуурай” домогт жүжиг тавигдах гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here