Нүүр хуудас Нийгэм Боловсрол Дорнод аймгийн хэмжээнд МСҮТ-д суралцагсдын тоо 30 хувиар нэмэгджээ

Дорнод аймгийн хэмжээнд МСҮТ-д суралцагсдын тоо 30 хувиар нэмэгджээ

167
0
mergejil_surgalt_uildwerleliin_tow_01
Дорнод аймгийн хэмжээнд МСҮТ-д суралцагсдын тоо 30 хувиар нэмэгджээ

Энэ намар Дорнод аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг сонгон суралцагчдын тоо 30 хувиар өсчээ. Өнөөдрийн байдлаар тус төвд 15 мэргэжлээр 300 гаруй оюутан элсэн суралцаж байна.

Компьютер-оператор, талх нарийн боовчин, автомашины засварчин, хангамжийн нярав, оёдолчны мэргэжил хамгийн эрэлт хэрэгцээтэйд тооцогдож байна.

Нэг жилийн хугацаатай мэргэжил олгоход сургалтад 200-гаад оюутан шинээр элсэн оржээ. Харин мэргэжлийн боловсрол олгох 2.5 жилийн сургалтад зургаан мэргэжлээр элсэлт авсан нь өнгөрсөн хичээлийн жилийг нэг дахин илүү үзүүлэлт гэж тус төвийн Сургалтын албаны дарга Ц.Наранцэцэг ярив.

Өнгөрсөн хавар Дорнод аймгийн МСҮТ-ийн нийт төгсөгчдийн 60 гаруй хувь нь ажлын байраар хангагдаад байсан бол энэ үзүүлэлт өнөөдрийн байдлаар 80-аад хувь болж нэмэгдсэн гэдгийг ч хэлж байна. Энэ хичээлийн жилд хангамжийн нярав, бэлэг дурсгалын зүйл урлаач, аялалын хөтчийн ангийг шинээр нээж, элсэлт авчээ.

МСҮТ-ийн хувьд аймгийнхаа 30 гаруй байгууллагатай хамтран ажиллаж төгсөгчдөө ажилд зуучилж хэвшээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here