Нүүр хуудас Нийгэм Боловсрол Математикийн “Говийн ирээдүй-2018” олимпиадыг зохион байгууллаа

Математикийн “Говийн ирээдүй-2018” олимпиадыг зохион байгууллаа

105
0
gowiin-ireedui-2018
Математикийн "Говийн ирээдүй-2018" олимпиад

Математик, мэдээлэл зүйн багш О.Чинзоригийн нэрэмжит “Говийн ирээдүй-2018” математикийн стандарт олимпиадыг зохион байгууллаа.

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын төвд болсон уг олимпиадыг түүний шавь нар, “Говийн ирээдүй та” ТББ-ын хамт олон зохион байгуулсан байна.

“Говийн ирээдүй-2018” математикийн стандарт олимпиадад 60 гаруй хүүхэд оролцсоноос “Эрдмийн гэгээ сургууль”-ийн сурагч Л.Хонгорзул тэргүүн байр эзэлж, Гуравдугаар сургуулийн сурагч О.Зулцэцэг дэд байрт, “Эрдмийн гэгээ сургууль”-ийн сурагч Г.Болорбат гуравдугаар байрт шалгарсан байна.

Энэ үеэр математик мэдээлэл зүйн багш О.Чинзоригийн “Алгоритм ба си програмчлал” номыг шавь нар нь хэвлүүлж дээжээс нь 500 ширхэг номыг Өмнөговь аймгийнхаа ЕБС-ийн мэдээлэл зүйн багш сурагчдад гардуулан өгчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here