Нүүр хуудас Нийгэм Боловсрол Монгол бахархлын “Утгын оньс” танхим нээгдлээ

Монгол бахархлын “Утгын оньс” танхим нээгдлээ

80
0
utgiin_onis_tanhim
Хүүхдийн төв номын санд “Бахархлын танхим” нээгдлээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр Бахархлын танхимын “Утгын оньс” хэмээх гар бичмэлийн хэсэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Түдэв,

Хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдаржаа, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гармаа, Ж.Дашдондог, Д.Давааням, Б.Нацагдорж, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Ш.Бадарч, О.Сундуй, Д.Батжаргал,

Н.Мандал, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, хүүхдийн зохиолч Г.Ганболд, Г.Баатарнум, Бат.Лхагвасүрэн, М.Доржсүрэн, Л.Самбуу зэрэг хүүхдийн зохиолчдын гар бичмэл, бичгийн машин, намтрын товчоон, фото зураг зэрэг сонирхолтой эд өлгийн зүйл тавигдсан нь олны сонирхолыг татаж байна.

Уг танхим нь хүүхдийн зохиолчдын зохиол бүтээлийн баримтат өвийг бүрдүүлж, хүүхэд багачууд, олон нийтэд сурталчилан таниулах, улмаар эрдэм шинжилгээ,

судалгааны эргэлтэд оруулах зорилготой бөгөөд цаашид Хүүхдийн төв номын сангийн хамт олон хүүхдийн зохиолчидтой хамтран танхимын өвийг баяжуулж ажиллана

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here