Нүүр хуудас Нийгэм Боловсрол Охид чөлөөтэй ярилцаж, гоо зүйн зөвлөгөө авах танхимтай боллоо

Охид чөлөөтэй ярилцаж, гоо зүйн зөвлөгөө авах танхимтай боллоо

139
0
ohidiin-tanhim
Охид чөлөөтэй ярилцаж, гоо зүйн зөвлөгөө авах танхимтай боллоо

Хэлэлцүүлэгт нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, хурлын Нийгмийн бодлогын хорооны дэд дарга, төлөөлөгч М.Эрдэнэтуяа, Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн С.Тунгалаг,

Хүний эрхийн үндэсний комиссын Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах референт Х.Мөнхзул, гэр бүл, хүүхдийн сэтгэл судлаач Т.Мөнхгэрэл нар оролцсон юм.

Тэд өсвөр насныхан, тэр дундаа охидод ямар бэрхшээл тулгарч буйг илтгэлдээ дурдаад, хэрхэн, яаж шийдвэрлэх талаар санал солилцсон юм.

Өсвөр насныхны төрөлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, БЗХӨ-өөр өвчлөх охидын тоо нэмэгдэж буй аюулын харанга дэлдэж байгаа тухай хэлэлцүүлэгт оролцогчид хэлсэн. Тиймээс төр, хувийн хэвшил гэлтгүй бүх байгууллага хамтран өсвөр насныхан руу чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай гэсэн юм.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Хүүхдийн эрхийг хамгаалах, тэр дундаа өсвөр насны охидын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн дэх хүйсийн тэгш оролцоо гээд олон асуудал анхаарлын төвд байгаа.

Өөрт тулгарласан бэрхшээлийг шийдэхдээ найз нөхөд, ээв ээжийнхээ дэмжлэг, туслалцааг авч чадахгүй яваа охин олон бий. Бусадтай нээлттэй харьцаж чадахгүй, дотоод ертөнцөө “шархлуулж” явдаг өсвөр насныхан олон байна гэсэн үг. Хоёр том гүрний дунд оршин тогтнодог, хүн амын олонх нь залуус, тэр дундаа охид олонтойгоороо манай улс онцлог.

Тиймээс охидын хөгжил, хамгаалалд онцгой анхаарал хандуулж, зөв хүн болгон төлөвшүүлэх, цаашлаад итгэл үнэмшилтэй байж, тавьсан зорилгодоо хүрэх монгол иргэнийг бий болгохын тулд нийслэлийн ИТХ, түүний дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд олон ажил өрнүүллээ. Цаашид холбогдох бүх алба, газартай хамтран үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, “Дэлхийн монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн хамтран хэрэгжүүлсэн “Нарны охид” төслийн хүрээнд байгуулсан охидод зориулсан танхимыг нээв.

Эл танхимд охид өөрийнхөөрөө байж, өөрсдөдөө зориулсан ном, товхимол уншиж, тулгарч буй бэрхшээлээ бусадтай хуваалцах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here