Нүүр хуудас Нийгэм Боловсрол САЙН МЭДЭЭ: Охид, бүсгүйчүүдийг хамгаалах “НАРНЫ ОХИД” танхим нээгдлээ

САЙН МЭДЭЭ: Охид, бүсгүйчүүдийг хамгаалах “НАРНЫ ОХИД” танхим нээгдлээ

180
0
narnii-ohd
"Нарны охид" танхимдаа дүүргийн охид бүсгүйчүүдийг өргөнөөр үйлчлүүлж, хамтдаа хөгжихийг уриалж байна

Налайх дүүргийн Соёлын ордонд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг ТББ-аас дүүргийн ЗДТГ-тай хамтран “Өсвөр насны охидын хөгжил, хамгаалал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Мөн дүүргийн Хүүхэд, залуучуудын ордонд өсвөр насны охидын хөгжил, боловсрол, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой нэгэн шинэ танхим үүдээ нээсэн юм. Энэ бол “Нарны охид” танхим юм.

Тус төслийг Налайх дүүрэгт хэрэгжүүлэх санаачилгыг Налайх дүүргээс төрөн гарсан МУГЖ, Поп пива дуучин Ж.Алтанцэцэг Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгт анх санал болгосноор ийнхүү хэрэгжих үндэс нь тавигджээ.

Тус төслийг Налайх дүүргээс эхлүүлэх санаачилгыг нийслэлийн ИТХ, ГХУСАЗЗ, дүүргийн ЗДТГ, ГБХЗХХ-ээс талархан хүлээн авч, дэмжлэг үзүүлэн хамтран ажилласнаар ийнхүү Хүүхэд залуучуудын ордондоо дэлхийн жишиг, стандартад нийцсэн шинэхэн танхимтай болж байна.

“Нарны охид” төслийн нээлт болон шинэхэн тохижуулсан танхимын нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг, Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгийн тэргүүн Ж.Нямаа нарын албаны болон хүндэт зочид, өсвөрийн охидын төлөөлөл оролцлоо.

Дүүргийн хүүхэд, залуучуудын ордондоо шинэхэн нээгдсэн “Нарны охид” танхимдаа дүүргийн охид бүсгүйчүүдийг өргөнөөр үйлчлүүлж, хамтдаа хөгжихийг уриалж байна.

Бидний гэрэлт ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань нүүрэнд инээмсэглэл, аз жаргал, баяр хөөр үргэлж бялхаж байх болтугай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here