Нүүр хуудас Нийгэм Боловсрол Сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүллээ

Сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүллээ

514
0
Сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлнэ
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ жилийн аян 2018 оны 3 дугаар сарын 05-наас 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс даяар зохион байгуулагдаж байгаа бөгөөд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын нийт 22 сургуулийн 5300 гаруй ахлах ангийн сургагчдад 4 дүгээр сарын 09-нөөс 23-ны өдрийг дуустал зохион байгуулахаар төлөвлөсний дагуу өнөөдөр ерөнхий боловсролын 9, 42-р сургуулиуд дээр зохион байгуулж, нийт 520 гаруй ахлах ангийн сурагчдыг тус үйл ажиллагаанд хамруулжээ.

Аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн X-XII ангийн сурагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” уулзалтыг зохион байгуулж, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here