Нүүр хуудас Нийгэм Боловсрол Тайваний баримтат кино фестиваль нээлтээ хийлээ

Тайваний баримтат кино фестиваль нээлтээ хийлээ

162
0
Taiwan_barimtat_kino_odruud
Тайваний баримтат кино фестиваль нээлтээ хийлээ

2018 оны 09-р сарын 18-21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Тайваний баримтат кино фестиваль ийнхүү нээлтээ хийлээ.

Тайваний баримтат кино фестивалын ерөнхий зохион байгуулагчаар Тайваний соёлын хамтын ажиллагааны нийгэмлэг, хамтран зохион байгуулагчаар Улаанбаатар хот дахь Тайпэйн худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар, Соёл урлагийн их сургууль тус тус ажиллаж байна.

Фестивалын нээлтэнд Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан, Б.Ундармаа, СУИС-ийн захирал Доктор (Ph.D) Профессор Э.Сонинтогос, Тайваний соёлын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Чен Ши Хонг, Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг,

Соёл урлагийн газрын Дэлгэц медиа урлагийн бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн, Доктор (Ph.D) Цэнгэл, Тайпэйн Улаанбаатар хот дахь Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун, СУИС-ийн РТМУС-ийн захирал Д.Одсүрэн болон Монгол, Тайваний кино урлагийн салбарын судлаач, уран бүтээлчид, оюутнууд оролцлоо.

Эдгээр өдрүүдэд манай үзэгчид Тайваний шилдэг долоон баримтат киног үзэж, тэдгээр киноны уран бүтээлчидтэй уулзах боломжтой юм.

Дашрамд дуулгахад кино үзвэр бүрийн дараа уран бүтээлчид, үзэгчдийн хооронд асуулт хариултын цаг болох бөгөөд кино фестивалийн 4 дэх өдөр Тайвань, Монгол кино уран бүтээлчид, багш, мэргэжилтнүүдийн дугуй ширээний хэлэлцүүлэг болно.

Кино үзвэрийн хуваарь:

2018 оны 09-р сарын 19
10:00 – “Үүнээс хойш” баримтат кино
13:30 – “Би чамгүйгээр амьдарч чадахгүй” баримтат кино
16:00 – “Нис цаасан шувуу минь, нис” баримтат кино

2018 оны 09-р сарын 20
10:00 – “Хайрт Тайвань минь” баримтат кино
13:30 – “Хар баавгайн ой” баримтат кино

2018 оны 09-р сарын 21
10:00 – “Зөв зүйл” баримтат кино
14:00 – Семинар /Баримтат кино бүтээгчид санал солилцоно/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here