Нүүр хуудас Нийгэм Боловсрол Улсын бүх музей ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ…

Улсын бүх музей ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ…

247
0
Улсын бүх музей ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
Улсын бүх музей ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
БСШУСЯ-наас ирэх сарын 01-08-нд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг орон даяар зохион байгуулна. Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор БСШУС-ын сайдын тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулах болжээ.
Энэ өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. Мөн бүх музей Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчлан таниулах чиглэлээр тусгай үзэсгэлэн гаргах аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here