Нүүр хуудас Нийгэм Боловсрол Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

210
0

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа” сэдэвт ээлжит сургалтыг энэ сарын 1-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 18, 32, 52, 75 дугаар сургуулийн ахлах ангийн 308 сурагчдыг хамруулж зохион байгууллаа.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас нийт иргэдээ “Эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох аян”-д нэгдэхийг уриалж байна. Сургалтад хамрагдахыг хүссэн сурагч, багш нар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын [email protected] цахим шуудангийн хаягаар холбогдоно уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here