Нүүр хуудас Нийгэм Боловсрол ЭЕШ-ийн бүртгэл дуусахад 15 хоног үлджээ

ЭЕШ-ийн бүртгэл дуусахад 15 хоног үлджээ

483
0
ЭЕШ бүртгэл
Элсэлтийн ерөнхий шалгалт
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад 15 хоног үлджээ. Бүртгэл 2018 оны 04 дүгээр сарын 16-ны орой 18:00 цагт дуусна.
Бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө.

Их, дээд сургуульд суралцахааёр ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэлбичгийн шалгалтад хамрагдсан байна.

ЭЕШ-ын бүртгэл онлайнаар явагдах ба шалгуулагч www.eec.mn цахим хаягаар бүртгүүлнэ.

Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here