Нүүр хуудас Нийгэм Боловсрол “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил”болзолт уралдаан зохион байгуулна

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил”болзолт уралдаан зохион байгуулна

132
0

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Хоёр үе шаттай зохион байгуулах энэхүү болзолт уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн сурагчид 2017 оны 11-р сарын 01-нээс 2018 оны 4-р сарын 20-ны өдрүүдэд өрсөлдөх юм. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, сурагчдын олимпийн боловсролыг дээшлүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, тэдний спортод сонирхолтой болгож, өөрийгөө нээн хөгжүүлэхэд туслах зорилготой аж.

Уралдааны эхний үе шатанд сургуулиуд багш, сурагчдынхаа дунд “Олимпийн өдөрлөг”, гар зургийн уралдаан, танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн зохион байгуулах ёстой. Мөн спортын тодорхой төрлүүдээр дугуйлан хичээллүүлж, аймаг, дүүрэг, улсын хэмжээний тэмцээнд баг тамирчдаа оролцуулах, сургуулийнхаа хэмжээнд таваас доошгүй спортын төрлөөр тэмцээн зохион байгуулах, “Сургуулиараа шатарчин болох” хөдөлгөөн өрнүүлэх ёстой.

Эдгээр ажлаараа аймаг, дүүрэгтээ шилдгээр тодорсон 30 сургуулийг хоёрдугаар шатанд оролцох эрхийг олгох юм байна. Хоёрдугаар үе шатанд мөн дээрх ажлуудыг хэрхэн зохион байгуулсныг нарийн судлан, үр дүнг нь тогтоож, нэг сургуулийг шилдгээр шалгаруулах аж.

Шилдэг сургуулийн захирал, биеийн тамирын багш болон тухайг аймаг, дүүргийн оломпийн зөвлөлийн дарга, Боловсрол, соёлын газар, Биеийн тамир, спортын газрын дарга нарыг ирэх онд Индонезийн Жакарта хотод болох Азийн зуны спортын их наадам үзэх эрхээр шагнана. Мөн тухайн сургуулыг урамшуулахаас гадна, Сурагчдын шилдэг багт Олон улсын хүүхдийн зусланд амрах эрх олгох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here