Нүүр хуудас Нийгэм Боловсрол “Оюу толгой” компанийн гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдлаа

“Оюу толгой” компанийн гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдлаа

254
0
oyu-tolgoi-company
“Оюу толгой” компани гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдлаа

Н. Билгүүн, “Оюу толгой” компанийн гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Канад улсын Бритиш Колумбиа их сургуульд инженерийн чиглэлээр Магистрын цолоо хамгаалсан.

“Оюу толгой” компани монголын залуучуудын боловсролд хөрөнгө оруулах зорилгоор олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлээд даруй 9 жил болжээ.

Одоогийн байдлаар тус компани нийт 850 гаруй оюутан залууст санхүүгийн дэмжлэг үзүүлж тэтгэлэг олгоод байна.

Энэ удаа “Оюу толгой” компани гадаадад мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй мэргэжилтнүүд болон дотооддоо бакалаврын түвшинд суралцаж байгаа оюутан залууст зориулан 2 төрлийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаад байна.

Австрали, Канадын их дээд сургуульд нийгмийн шинжлэх ухаан, эрүүл мэнд, уул уурхайн инженерийн чиглэлээр магистрын түвшинд суралцах хүсэлтэй 6 залууст “Оюу толгой” компани бүтэн тэтгэлэг олгохоор төлөвлөөд байна.

Шалгарсан залууст сургалтын болон дотуур байрны төлбөр, сар бүрийн тэтгэмж, эрүүл мэндийн даатгал, сурах бичгийн төлбөр болон олон улсын нислэгийн зардлыг бүрэн олгох юм. Уг тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийг 11-р сарын 5-ны өдрийг дуустал хүлээн авч байна. Хэрхэн бүртгүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://ot.mn/http-ot-mn-media-ot-content-extra-international-scholarship-poster-external-draft-v0-4-mn-pdf/ холбоосоор орж авна уу.

“Оюу толгой” компаний дотоодын тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын их дээд сургуулиудад уул уурхай, инженерийн чиглэлээр амжилттай суралцаж буй оюутан залууст санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэдний сурч боловсрох боломжийг дэмжих зорилготой хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг 2010 онд хэрэгжүүлж эхэлснээс хойш “Оюу толгой” компани нийт 260 оюутанд уг тэтгэлгийг олгоод байна.

Энэ жил уул уурхай, инженерийн чиглэлээр суралцаж буй 2, 3, 4 дүгээр дамжааны оюутнууд уг хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд тэтгэлэгт хамрагдсанаар сургалтын болон дотуур байрны төлбөр, сар бүрийн тэтгэмж авахаас гадна

“Оюу толгой” компанид дадлага хийх, Залуусын хөгжлийн хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэх юм. Уг тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийг 10-р сарын 12-ны өдрийг дуустал хүлээн авч байна. Хэрхэн бүртгүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор орж авна уу.

“Оюу толгой” компаниас зарладаг бусад тэтгэлгүүдийн тухай товчхон

Залуусын хөгжлийн хөтөлбөр – “Оюу толгой” компаниас энэхүү хөтөлбөрийг ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад их сургуульд дэвшин суралцах, ур чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг. Уг хөтөлбөр хувь хүний хөгжил болон сурагчдын мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх, “Би хэн бэ?”, “Багийн ажиллагаа”, “Томоор харах” гэсэн сонирхолтой сэдвийн доор 3 үе шаттайгаар явагддаг. Уг хөтөлбөрт хамрагдсанаар оюутан, сурагчид асуудал шийдвэрлэх, нийгэмд эерэгээр нөлөөлөх, сайн дурын оролцоогоо нэмэгдүүлэх зэрэг олон чадварыг эзэмшдэг онцлогтой юм.

“Говийн Оюу” тэтгэлэгт хөтөлбөр – Өмнөговь аймгийн уугуул залууст зориулсан уг тэтгэлэгт хамрагдсан оюутнууд орон нутагтаа шаардлагатай байгаа мэргэжлээс сонгон суралцахдаа сургалтын төлбөрөө “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гаас гаргуулан авах боломжтой. Түүнчлэн “Оюу толгой” компаниас зохион байгуулах хөгжлийн сургалтуудад хамрагдаж тус компанид дадлага хийх боломжтой.

“Шинэ төгсөгчийн хөтөлбөр” нь их сургуулиа төгсөөд удаагүй байгаа иргэдэд ажлын туршлага олгож, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах буюу менторшип хөтөлбөрт хамрагдах, үндэсний шилдэг техникийн мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн дөрвөн жилийн хугацаатай үргэлжилдэг гэдгээрээ бусад тэтгэлгээс ялгардаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here